“Эртний сургаалаас суралцъя” уралдааны ялагчид тодорлоо

Өглөө бүр санаж сэрж, өдөр бүр уншиж тунгаах өвөг дээдсийн минь захин сургасан сургамжит сургаал, эрдэнэт үгийн цуглуулга Эртний сургаалын зохиолууд номноос сэдэвлэсэн эссэ бичлэгийн уралдааныг Азхур номын их дэлгүүр, Болорсудар хэвлэлийн газар, bookstore.mn цахин номын сайт санаачлан зохион байгууллаа. Энэхүү уралдаанд хот, хөдөөгийн нийт 3000 гаруй хүүхэд бүртгүүлж, 1600 эссэ бичлэг ирснээс 2-р шатанд 50 оролцогч шалгаран, оюун ухаанаа сорин уралдлаа.

Уг уралдаан нийтдээ 3 үе шаттай болсон бөгөөд 2-р шатны шилдэг 50 оролцогч шүүгчдийн бэлтгэсэн асуултанд хариулж, дараагийн шатанд тунаж үлдэх оноогоо цуглуулсан юм.

Тус шатны шалгаруулалтаас 3-р шатанд 15 оролцогч шалгарч, өөрсдийн бичсэн эссэ сэдвийн хүрээнд 5-7 минутанд багтаан илтгэл тавьлаа. Ийнхүү уралдааны төгсгөлд “Эртний сургаалын зохиолууд” номтой уншиж танилцсан байдал, асуултанд хариулж, өөрийгөө илэрхийлэх чадвар, илтгэлээ тавьж, ойлгуулсан ур чадвараас хамааран ялагчдыг тодруулсан юм.

TOP Уралдааны 1 байр: Н.Мөнхсүлд / 1,5 сая/- Өвөрхангай аймаг
2 байр: Б.Тэлмэн /1 сая/- Сэлэнгэ аймгийн Сайхан сум
З байр: Н.Жамц /800,000/- Улаанбаатар хот
4 байр: О.Оюун - Эрдэнэ /300,000/- Улаанбаатар
5 байр: З.Эрдэнэ - Уул /300,000/ - Орхон аймгийн сурагчид тус тус эзэллээ.

Мөн эхний 5 байраас гадна шилдэг 15 оролцогч болсон сурагчдадаа 100 номыг хуулсан, цахим номын таблет бэлэглэсэн бөгөөд сурагчдаа бэлтгэн оролцуулсан багш нарыг шалгаруулж шагнал гардууллаа.
Аз Хур номын дэлгүүр

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай