Үржингийн Байгалмаагийн Хос номын нээлт боллоо.

2016.08.22-ны Билэгт сайн өдөр Үржингийн Байгалмаагийн "Эрүүл энх уарт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" номын нээлт боллоо.

"Эрүүл энх урт наслахын нууц" ном нь хүний эрүүл явах найман зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлаж уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг харьцуулан авч үзсэн нь уншихад ойлгомжтой, даган мөрдөхөд дөхөмтэй болсон байна. Нэг талаасаа идээ ундаагаа тохируулан хэрэглэх, зөв сайхан унтаж амрах зэрэг нь энгийн зүйл мэт санагдавч нөгөө талаас энэ нь ямар нарийн зүй тогтолтой өвөрмөц онцлогтой болох нь энэ номоос тодорхой харагдана.

Хүн бүр адил бус.Тухайлбал хий, шар, бадгана гурвын эрхшээлээр хүний мөн чанар долоон зүйлд хуваагддагийг танин мэдэж та өөрийгөө үүний аль хэсэгт нь багтдагийг тогтоогоод авна гэдэг ямар гайхамшигт орчинд өөрийгөө эрүүлжүүлэн жолоодож урт насалж болохыг ойлгох болно.
Уншигч та өөрөө өөртөө цаг зав гаргаж энэ номыг уншигтун.Урт насалж эрүүл энх явахын жорыг эндээс тунгаан соёрхохтун.

“Монголын эмчийн тэмдэглэл” ном 23 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрт ямар нэг өөрт тохиолдсон өвчтөн, өвчнийг эмчлэх, сэргийлэх, оношлох арга замын тухай бусад хүмүүст сургамж болохуйцаар тэмдэглэн дурсаж бичсэн байна. Номондоо эмч, өвчтөн хоёрын хоорондын харьцаа, итгэлцэл өвчин илааршихад ямар чухал болох, орчин үеийн анагаах ухааны болон уламжлалт анагаах ухааны эмчилгээ зарчмын ялгаатай болон давуу талын тухай, Монголын уламжлалт анагаах ухаан хичнээн гайхамшигтай болохыг өөрийн амьдралд тохиолдсон олон жишээн дээр энгийн ойлгомжтой байдлаар хүүрнэн өгүүлсэн байна.

01 Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus. Duis elementum, massa eget sollicitudin egestas, risus diam posuere elit; quis luctus eros velit eget odio. Maecenas at mauris sit amet orci.

Үржингийн БАЙГАЛМАА

АУ-ны доктор (Ph.D), хүний их эмч.

1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгсөөд Хужирт рашаан сувилал, МУИС-ийн Оюутан сувилал, Ардын Эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, их эмчээр тус тус ажиллаж байсан. Одоо МУАУ-ны хөгжлийг дэмжих "Хутай билиг" төвийнтэргүүнээр ажиллаж байна.

Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 10 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хэвлүүлсэн.Монголын Уламжлалт анагаах ухааныг сурталчлах зорилгоор “Монголын уламжлалт анагаах ухаан шинэ зуунд” сэдэвт Олон улсын онол практикийн их, бага хурлыг хэд хэдэн удаа амжилттай санаачлан зохион байгуулсан.

Уламжлалт анагаах ухааны үзэсгэлэнг гаргаж, уламжлалт анагаах ухааныг сурталчлах, дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийн төлөө ажиллаж байна.

Nulla lacinia; sapien in volutpat mattis, eros arcu rhoncus erat, iaculis sodales ante massa lobortis arcu. Etiam ullamcorper, libero sed rhoncus adipiscing, ante arcu dignissim urna, quis iaculis quam sapien eu velit. Praesent ut pulvinar lectus.
Chad M. Simmons

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай