Сүхбаатарын талбайд 2017.01.07 ны 12:00-13:00 цагт “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой ажээ.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёрдахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.
Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугатаан зайлдаг байсан юм гэнэлээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй.

ШИНЭ НОМЫН САН

  • Мягмар, 03 1-р сар 2017

Баянгол дүүргийн "Хүүхэд, залуучуудын ордон"-д 40 хүний суудалтай, 3000 гаруй номын фондтой орчин үеийн, тохилог НОМЫН САН нээгдлээ.
Тус номын сан нь Даваа-Баасан гарагт 09.00-18.00 цагийн хооронд ЕБС-ын сурагчид, оюутан залуучууд болон иргэдэд ном, сурах бичиг, сонин, сэтгүүл болон бусад материалыг уншлагын танхимаар болон гэрээр олгож үйлчилж байна. Та бүхнийг манай НОМЫН САН-гаар өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

Шинжлэх ухааны товч түүх

  • Пүрэв, 29 12-р сар 2016

Нүдээ аниад “хил хязгааргүй уудам” гэж ямар хэмжээ болохыг төсөөлөх гэж оролдож байсан уу? Аль эсвэл манай орчлон бий болохоос өмнө ер нь юу байсан тухай ч юм уу, гэрлийн хурдаар нисэх ямар болохыг,  бас “хар нүх” рүү шагайвал юу харагдах тухай бодож байсан уу?

Заримдаа, энэ бүхнийг эргэцүүлэн бодоход толгой чинь эргэж байв уу? Би чамд туслахаар ирсэн болохоор санаа зоволтгүй боллоо. Би өөрөө тавь гаруй жилийн турш толгой эргүүлэм  олон асуулттай тулгарч явсан. Эцэст нь  хариултыг өөрөө хайгаад үзэхээр шийдсэн билээ.
Үр дүнг нь чи гартаа барьж байна.

Хүүхэд багачуудад өгөх бэлэг болгон СЮРПРИЗ байвал сайхан биш гэж үү.

Хамгийн гол нь ӨХӨӨРДӨМ тоглоом, ОЮУНЛАГ ном, БҮТЭЭЛЧ зургийн хэрэглэл, АМТТАЙ чихэр жимс, ундаа бүгдийг багтаасан багачуудыг баярлуулах, бас тэднийг хөгжүүлэх тийм л бэлгийг Азхур номын их дэлгүүрээс бэлдлээ.

Хамгийн гоё бэлгүүд нь өхөөрдөм амьтдын дүрстэй хайрцаг, шинэ жилийн оймс, мөн гоёмсог баглаа бүхий бэлгийн хайрцагтайгаар 9,900₮, 14,900₮, 16,900₮, 29,900₮, 49,900₮, болон 79,900₮-ний үнэ бүхий cонголттойгоор худалдаанд гарсан байгаа.

Хүүхдийн ном 20-50% хямдарлаа.

Азхур номын их дэлгүүр шинэ оны босгон дээр хүүхэд багачууддаа зориулан 20-50%-ийн хямдрал зарлаж байна.

Эцэг эхчүүд та бүхэн шинэ жилийн бэлгээ цуглуулах гэж байгаа бол манай дэлгүүрийг зориорой.

Мөн шинэ жилийн бэлэг бэлдэж байгаа албан байгууллага, хувь хүмүүс та бүхэн шинэ жилийн бэлэгтээ хүүхдийн ном багтаан хүүхэд багачуудыг баярлуулаарай.

Хямдралтай худалдаа зөвхөн Азхур номын их дэлгүүрт 12 сарын 10-наас эхлэн 10 хоногийн турш үргэлжилнэ.

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай