Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд язгууртнууд л ашиглах боломжтой харин энгийн иргэд ашиглах боломж бага  байжээ. Дэлхийн хамгийн эртний номын сан бол МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан  гэж үздэг бөгөөд   МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй  номын сан байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.  Харин одоо XXI зууны дэлхийн хамгийн алдартай, хамгийн их номтой номын сангуудын жагсаалтыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг АНУ-ын Конгрессын номын сан тэргүүлсэн  байна.

2016.08.22-ны Билэгт сайн өдөр Үржингийн Байгалмаагийн "Эрүүл энх уарт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" номын нээлт боллоо.

"Эрүүл энх урт наслахын нууц" ном нь хүний эрүүл явах найман зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлаж уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг харьцуулан авч үзсэн нь уншихад ойлгомжтой, даган мөрдөхөд дөхөмтэй болсон байна. Нэг талаасаа идээ ундаагаа тохируулан хэрэглэх, зөв сайхан унтаж амрах зэрэг нь энгийн зүйл мэт санагдавч нөгөө талаас энэ нь ямар нарийн зүй тогтолтой өвөрмөц онцлогтой болох нь энэ номоос тодорхой харагдана.

Өглөө бүр санаж сэрж, өдөр бүр уншиж тунгаах өвөг дээдсийн минь захин сургасан сургамжит сургаал, эрдэнэт үгийн цуглуулга Эртний сургаалын зохиолууд номноос сэдэвлэсэн эссэ бичлэгийн уралдааныг Азхур номын их дэлгүүр, Болорсудар хэвлэлийн газар, bookstore.mn цахин номын сайт санаачлан зохион байгууллаа. Энэхүү уралдаанд хот, хөдөөгийн нийт 3000 гаруй хүүхэд бүртгүүлж, 1600 эссэ бичлэг ирснээс 2-р шатанд 50 оролцогч шалгаран, оюун ухаанаа сорин уралдлаа.

Улс төрийн философи

  • Ням, 06 11-р сар 2016

Улс төр сонирхохгүй байгаа хүнийг өөрийн ажил хэргээс хөндий байгаа хүн гэхгүй,
харин ажил хэрэг гэдгийг ерөөсөө мэддэггүй хүн юм байна хэмээн үзнэ.

(Pericles’ funeral oration, in Thucydide, The Peloponnesian War, 147)

“Хэн, юу авч байна?”, “Хэн хэлэв?” гэсэн хоёрхон асуулт улс төрийн философид бий гэлцдэг. Үүнийг туйлын үнэн хэмээн үзэж болохгүй ч асуудлын маань эхлэх цэг болж чадна. Эхний асуулт эд баялаг, эрх, эрх чөлөө хэнд, хэрхэн оногдож байгаа асуудлыг хөндөж байна. Хүн ямар үндэслэлээр өмчлөх эрхтэй байдаг, ямар эрх, эрх чөлөө эдлэх ёстой гэх мэтчилэн. Дараагийн асуулт нь улс төрийн эрх нь хэн эзэмших ёстой юм бэ гэсэн асуултыг хөнддөг. Локк улс төрийн эрхийг “цаазаар авах болон бусад төрлийн бүх ялын тухай хууль гаргах эрх” гэж тодорхойлсон билээ. Энэ үгэнд бидний бодож байснаас илүү гүнзгий утга байж болох юм. Гэхдээ бид эндээс улс төрийн эрх гэдэг бол бусдад тушаах, тушаалыг нь эс биелүүлбээс шийтгэх эрх юм гэсэн гол зүйлээ олж харлаа. Тэгэхээр хэн маань энэ эрхийг эзэмших ёстой юм бэ? 

Энд хэргээр зориуд оруулж тэмдэглэх нэгэн чухал сэдэв бий. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт францын AREVA гэх компани Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн хардлага буруутгал Монголд түгээмэл байдаг бол энэ асуудал маань бүр 1980-аад онд Чехословак улсын зүгээс босч ирээд түүнийг нь Ж.Батмөнх таслан зогсоосон баримт байна.

Тэгэхээр www.taniinom.mn сайт бол номонд хайртай, оюуны хөрөнгө оруулалтыг дээдэлдэг хүмүүсийн хэрэгцээг мэдэрч, цагаа олж гарч ирсэн гэж бодно.Би  гэхэд эдүгээ  дэлхий дээр гарч байгаа номын  тухай мэдээллийг amazon.com сүлжээнээс авдаг.

Энэ сүлжээнд тавигдсан ном болгоныг орон зайн хязгааргүй, цаг  алдалгүй үзээд өөрт хэрэгтэйгээ захиалчихаж байгаа юм. Захилсан ном 7-14 хоногийн дотор миниий ширээн дээр хэвтэж байдаг. Би ямарч илүү хөдөлгөөн хийх шаардлагагүй байгаа биз дээ. Дэлхий дээр ийм зүйл нэвтрээд, үүнийг бид  ашиглаад удаж байна. Тэгвэл энэ нөхцөл боломжийг бүрдүүлсэн нэгдсэн вэб сайт Монголд яагаад байж болохгүй гэж. Үүнийг манай залуучууд гярхай ажиглаж сүлжээ байгуулсан нь олзуурхууштай. Монголын бүх ном энэ сүлжээгээр дамиж биз.

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай