Шинэ үг хэллэгээр дамжуулан шинэ ойлголтыг мэдэж авдаг

“Монсудар” хэвлэлийн газрын “Монгол судлал”-ын редакцын редактор Э.Уранбилэгтэй "Монгол хэлний шинэ үг, хэллэгийн толь" номын тухай ярилцлаа. Сайн байна уу? Шинэ үг хэллэгийн толь хэмээх шинэхэн бүтээлийнхээ талаар яриагаа эхэлье. Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс “Монгол хэл, соёл” цуврал бүтээлийг 2012 оноос хойш эрхлэн гаргаж байна. Энэхүү цуврал толийн 13 дахь бүтээл болж “Монгол хэлний шинэ үг, хэллэгийн толь” хэвлэгдэн гарлаа.

Шинэ үг хэллэг гэж юу вэ? ямар ойлголтыг үүнд хамааруулж үзэх вэ?

Юуны түрүүнд эхлээд шинэ үг, шинэ үг хэллэг хэмээх хоёр ухагдахууны ялгааг тайлбарлах нь зүйтэй. “Шинэ үг” гэдгийг өнөөдөр бид хоёр утгаар хэрэглэж байна. Нэг нь бидний амьдралд шинээр бий болсон аливаа ухагдахууныг нэрлэж буй цоо шинэ үгийг, нөгөөх нь гадаад хэл сурч байхдаа шинээр мэдэж авч буй үгийг /англи хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд гэх мэт/ хэлж байна. Харин “шинэ үг хэллэг” /анг. Neologism/ гэдэг нь шинээр бий болж буй аливаа юмс үзэгдэл, үйл явдал, ойлголт ухагдахууныг нэг болон түүнээс дээш тооны үгээр буюу нийлэмжээр нэрлэн тодорхойлсныг хэлэх бөгөөд дээрхээс илүү өргөн хүрээний ойлголт юм. Тиймээс бид энэхүү толь бичгийг “Шинэ үг хэллэгийн толь” хэмээн нэрлэсэн юм.

Тэгэхээр энэ толийн ач холбогдол юу вэ? мөн хэнд зориулагдсан толь вэ?

Монгол хэлний цуврал толийг ихэвчлэн хэл шинжлэл, хэл бичиг судлаач хүмүүс судалгааны зорилгоор хэрэглэх ёстой гэж хүмүүс ойлгодог. Гэвч эдгээр толь бичгүүд бол монгол хэлээр хэлэлцэж, ярьж бичдэг, албан хэрэг хөтөлдөг хүн болгонд өдөр тутмын хэрэгцээг нь хангаж чадахуйц толь юм. Ялангуяа шинэ үг судлал нь орчуулгын явц дахь шийдвэрлэх боломжгүй хүндрэлтэй асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Мөн сэтгүүл зүйн хувьд мэдээ мэдээллийг товч тодорхой, хурц тод ойлгомжтой илэрхийлэн гаргахад шинэ үг судлалын үүрэг их байдаг. Тиймээс тэдгээр орчуулагч, сэтгүүлчид болоод монгол хэлээр хэлэлцэгч, утгыг ухах гэсэн хэн бүхэнд зориулагдсан хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой толь юм.

Монгол улс хөгжиж, техник технологи хөгжихийн хэрээр шинэ үг маш ихээр нэвтрэн орж ирж байна, тэдгээрээс жишээ болгон дурдахгүй юу?

Манай улсад банк санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд идэвхтэй нэвтрэн хөгжиж буй учраас “теллер, гүйлгээ, дансны хуулга” гэх мэт үгүүд бидний үгийн санд шинээр орж ирж байна. Мөн шинэ менежмент, ажил үйлчилгээ, суурин соёлтой холбогдсон “оффис, стресс, ажлын ачаалал” зэрэг үгсийг бид шинээр хэрэглэж байна. Мөн зарим гадаад хэлний үг нь тухайн орондоо эртний үүсэлтэй ч гэсэн монголд шинээр нэвтрэн орж ирж байгаа бол манай хэлний шинэ үг болно. Жишээ нь сумо бөхийн спортод монголчууд өндөр амжилт гаргасан учраас “башё, их аварга” зэрэг үгсийг бид сайн мэдэх болсон шүү дээ.

Шинэ үг хэллэгийн ихэнх хувийг гадаад хэлнээс орж ирж буй үгс эзэлж байх шиг санагдлаа, ер нь энэ толийг хийхэд баримталсан гол зарчим нь юу вэ?

Монгол хэлний өнөөгийн тулгамдаж байгаа асуудал болох нэг үгийг олон хувилбартай бичих байдал, гадаад хэлний үгсийг зохимжтой хэрэглэх зэрэг олон эргэлзээтэй асуудлууд энэ судлагдахуунд агуулж байх шиг. Учир нь энэ бүтээлийг хийх гэж чадан ядан зүтгэхэд хүнд хэцүү, эргэлзээтэй зүйлүүд маш их байлаа. Бид өдөр тутамдаа байнга хэрэглэж, бичиж, уншдаг хэдий ч тухайн үгийн гарал үүсэл, утга учрыг нарийн судалж мэдэх нь ховор байдаг. Мөн хэрэглээний явцад тэр үгийн утга салаалж огт өөр шинэ утга үүсгэх тохиолдол ч байна. Тиймээс энэ толь бичигт баримталсан зарчим бол бид өнөөдөр “энэ” үгийг “ямар” утгаар хэрэглэж байна вэ? гэдгийг хэрэглээний жишээнд тулгуурлан гаргаж ирэхийг зорьсон явдал юм. Үүний дараагаар харин энэ үгийг бид зөв хэрэглэж байна уу гэдгээ судалж мэдсэний үндсэн дээр засаж залруулах, зөв хэрэглээг хэвшүүлэх ажлыг хийх нь зүйтэй юм. Тиймээс цаашид монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа шинэ үг, ухагдахууныг зөв зүйтэйгээр хэрэглэж хэвших нь тухайн үгээр дамжин орж ирж буй ойлголт ухагдахууныг зөвөөр ойлгож хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

01 Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus. Duis elementum, massa eget sollicitudin egestas, risus diam posuere elit; quis luctus eros velit eget odio. Maecenas at mauris sit amet orci.

[/col] [/row]

dhjk dsfjkds fkj dsfjkds fjkds jfkds fkldjskl fjdkls fjklds fljkd jklfdj fkl dklf djlsk fldks fjkldss fjlkds klfd klf d klfds ffds fds sd .
Ярилцсан Э.Мөнхзагар

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай