Зөвхөн үнэнхүү сайн номыг л уншваас зохино. Өөрийн ухаанаа ямар ч сонголтгүйгээр

элдэв янзын номоор бордоно гэдэг оюуныхаа хүчийг нэмэхгүйгээр үл барам

бүр баллаж хаяна гэсэн үг /Франческо Петрарка/.

Өнөөдөр бид бүхэн ямар нийгэмд амьдарч байгаагаа ч ойлгох сөхөөгүй, зав чөлөөгүй амьдрал дунд эргэлдсээр. Нэг л их завгүй, амжихгүй, ажилтай гэсэн улс. Үр хүүхэд, хань ижил, гэр бүл, өөртөө хүртэл зав гаргах нь хомс байх болжээ. Гэвч чин үнэндээ та л цаг зав гаргахгүй юм бол хэзээ ч цаг хугацаа таны төлөө зогсчихгүй шүү дээ. Бид өөрсдөө “завгүй” гээд тодотгол өгчихсөн энэ амьдралын хүрдэн дунд эргэлдэхдээ цөөнгүй зүйлийг ялгаж салгаж чадалгүй төөрөгдөлд орсоор явна. Үүний нэг тодорхой жишээ бол бид өөрсдийгөө техник технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас мэдлэг мэдээллийг хангалттай авч чадаж байна хэмээн эндүүрч байгаа явдал юм. Гэхдээ та нэг бодоод үз. Та цахим орчин, хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлэл, мэдлэг хоёрын яг алиныг нь аваад байна вэ? Шар мэдээ, улс төрийн тойм мэдлэг мөн үү? Оддын хувийн амьдрал, олон зуун жиргээ мэдлэг мөн үү? Эд бүгд зүгээр л нэг мэдээлэл гэдгийг нэгэнтээ ялгаж салгаж ойлгох цаг болжээ. Бид ийм л хэрэгтэй, хэрэггүй хэдэн мянган мэдээлэл дунд живж мэдлэгээр цангаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, манай иргэд, гадаадын байгууллага, иргэдтэй харилцах, хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломж, Интернэтийн хязгааргүй орон зайгаас өөрийн хүссэн мэдээллээ олж авах шаардлага нэмэгдэж байгаа өнөө үед Оллоо.МН-ний Онлайн сургалтын баг Монголын Англи хэлний багш нарын холбоотой хамтран Англи хэлний ОНЛАЙН хичээлийг хүргэж байгаадаа баяртай байна.

Манай сайтын гол зорилго нь англи хэлийг бүх түвшинд сурч байгаа хүмүүст бие даан өөрийгөө хөгжүүлэх боломж олгож байгаа явдал юм.

Насан туршийн боловсрол нь албан (formal) боловсролоос эхлээд албан бус (non-formal) болон амьдрах орчноос суралцах  (in-formal) боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц гэж ойлгож болно.  

Насан туршийн боловсролын үзэл санаа бол суралцагч-нийгмийн амин сүнс бөгөөд хувь хүн бүр насан туршдаа суралцах явдал юм. Насан туршийн бус байдаг боловсролын салбар гэж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол бол хэн нэгний бий болгосон эсвэл аль нэг тогтолцоог нь илүүтэй дэмжих боловсролын систем биш юм.  

Өнөөгийн шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж байна.Манай улс анх 1991 оны Боловсролын тухай хуулинд иргэн боловсролыг албан бус замаар эзэмшиж болох тухай зааснаар дээрх хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж болохыг тодорхойлсон бөгөөд насан туршийн боловсролын үндэс суурь тавигджээ.

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай